Бидний тухай

about us

Ээжийн хайраас эхэлсэн түүх 🤍

Хүүхэд нас буцаж ирдэггүй.

Өнөөдөр өмсөж байгаа жижигхэн хувцас, өнөөдөр хийж байгаа анхны алхам, өнөөдөр тэвэрч байгаа тэр бяцхан үр маргааш бидний хамгийн нандин дурсамж болон үлддэг.

Glory Kids-ийн түүх 14 жилийн өмнө нэгэн ээжийн хайраас эхэлсэн.

Брэндийг үүсгэн байгуулагч С.Шүрэнцэцэг дөрвөн хүүхдийн ээж. Тэрээр анх ээж болж, бяцхан үрээ өлгийдөн авсан үеэсээ хүүхдийн хувцсыг зөвхөн өнгө үзэмжээр бус, хүүхдийн тав тух, эрүүл мэнд, өдөр тутмын хэрэгцээтэй нь холбон харж эхэлжээ. Шинэхэн ээж байхдаа хүүхдээ хэрхэн зөв өлгийдөх, ямар материалтай хувцас сонгох, юуг нь илүү анхаарах хэрэгтэйгээ өдөр бүр суралцаж байв. Хүү нь их хөлөрч, хатгалгаа нь давтагддаг байсан учраас нэг асуулт түүнд үргэлж төрдөг байлаа.

“Хүүхдэд минь юу хамгийн тухтай байх бол?”

Энэ асуултын хариуг хайсаар хүүхдийн эмзэг арьс, хөдөлгөөн, өдөр тутмын хэрэглээнд тохирсон материал, хийц, загварыг сонгож, өөрийн хүүхдэд зориулан хувцас хийлгэж эхэлсэн нь Glory Kids-ийн эхлэл болсон юм. Анх энэ бүхэн бизнесийн санаа байгаагүй. Зүгээр л бяцхан үрээ тухтай байлгах гэсэн ээжийн хайр, хүүхэдтэйгээ өнгөрүүлж буй нандин мөчүүдээ хадгалж үлдэх гэсэн хүсэл байсан.

Нэг хувцас...

Дараа нь дахиад нэг хувцас...

Ийнхүү олон жилийн турш хуримтлагдсан ээж хүний туршлага, хүсэл тэмүүлэл өнөөдрийн Glory Kids болон хөгжжээ.


Бид хүүхдийн хувцсыг зөвхөн хувцас гэж хардаггүй

Бидний хувьд хүүхдийн хувцас гэдэг нь зөвхөн өмсөх зүйл биш. Энэ бол ээжийн хайр, хүүхдийн тав тух, аз жаргалтай өсөж торних мөчүүд, гэр бүлийн нандин дурсамжийн нэг хэсэг юм.

Анхны өлгий.

Анхны хувцас.

Анхны инээмсэглэл.

Анхны баяр.

Анхны алхам.

Өнөөдөр өмсөж байгаа тэр жижигхэн хувцсыг олон жилийн дараа гартаа барихдаа:

“Миний үр ийм жаахан байсан даа...” хэмээн хүүхдээ үнэгчилж байхыг нь харж, бүүвэйлж, тэвэрч, асарч байсан тэр жаргалтай өдрүүдээ эргэн дурсах нандин зүйл болоосой гэж бид хүсдэг. Тиймээс Glory Kids хүүхдийн хувцас бүрийг хүүхдийн тав тух, ээж аавын хэрэглээ, чанар, зөөлөн мэдрэмж, нандин дурсамж гэсэн үнэ цэнийг бодолцон бүтээдэг.


Өнөөдрийн Glory Kids

Нэг ээж, нэг дизайнераас эхэлсэн Glory Kids өнөөдөр 8 хүний бүрэлдэхүүнтэй баг болон өргөжжээ. Загвар зохион бүтээгч, гэрээт оёдолчид, худалдааны зөвлөхүүд, хүргэлт болон маркетингийн багийн хамтын ажиллагаагаар бид Монгол хүүхдүүдэд зориулсан бүтээгдэхүүнээ хөгжүүлж байна. Гэхдээ 14 жилийн өмнө эхэлсэн бидний гол хүсэл өнөөдөр ч хэвээрээ.

Хүүхдүүдээ хайрлаж, тухтай, эрүүл, аз жаргалтай өсгөхийг хүсдэг ээж бүрийн дэргэд байх. Монгол хүүхдийн бага насны нандин мөчүүдийг хайр, чанар, Монгол өнгө төрхөөр бүтээж, гэр бүл бүрийн дурсамжийн нэг хэсэг болохыг бид хүсдэг.


АЛСЫН ХАРАА

Хүүхэд бүрийн гэрэлт ирээдүйд гэрэл нэмэн, хүүхэд насны хамгийн нандин дурсамжуудтай хамт өсөх Монгол брэнд болох.


Glory Kids

Made with love. 🤍

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл